Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг үндэслэн 2017 оны 2 дугаар сарын 1-7-ны өдрийн хооронд Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Төрийн банк, Капитрон банк, Капитал банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк зэрэг 9 банкны 18 салбар тооцооны төвүүдийг хяналт, шалгалтанд хамрууллаа.
Тус хяналт, шалгалтаар: 
 Хаан банк – 509-р тооцооны төв / 100 айл/
 Хас банк – ИБМУТ хажуу тал өргөтгөл
 Голомт банк – ИБМУТ харъяа салбар
 Капитрон банк – 100 айл тооцооны төв
 Капитал банк – Ард бизнес төв
 Улаанбаатар хотын банк – Чингэлтэй дүүрэг салбар зэрэг 6 салбар тооцооны төвүүд харилцагч нарт үйлчлэх ариун цэврийн өрөө байхгүй зөрчил илэрсэн.
2017 оны 2 дугаар сарын 14-ны өдөр хяналт, шалгалтаар зөрчилтэй нь илэрсэн нэр бүхий 6 арилжааны банкны салбар тооцооны төвүүдэд 7/11 тоот Улсын байцаагчийн зөрчил арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлсний дагуу тухайн салбар тооцооны төвүүдээс зөрчил дутагдлыг арилган, дахин зөрчил дутагдал гаргахгүй байх талаар албан бичгээр хариу мэдэгдсэн.
 Арилжааны банк бүрт ариун цэврийн өрөө байх ёстой. Түүгээр нь үйлчлүүлэгч үнэ төлбөргүй үйлчлүүлэх эрхтэй гэдгийг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан мэдэгдэж байна.
Нийслэлийн засаг дарга С.Батболд ТҮЦ-нд ариу цэврийн өрөө байхгүй гэдэг шалтгаанаар 1132 иргэний өмчийг албадан нүүлгэж байгаа билээ. Иймээс ТҮЦ-тэй харьцуулашгүй их орлого, олон үйлчлүүлэгтэй Банкны салбарт ариун цэврийн өрөө байхыг шаардах нь иргэдийн хувьд зүй ёсны хэрэг гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас онцоллоо.
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ