Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан уншигч та бүхэнд “хүчирхэг” нэгэн эмэгтэйг танилцуулхаар зорьсон юм. Сурагч шавь нарынхаа дунд “Оюунаа багш” хэмээн дуудуулдаг БардуугийнОюунцэцэг багш бол амьдралд хэн нэгний биш зөвхөн өөрийн үнэлэмжээр ханддаг, өөрийн хүч чадал нөөц бололцоондоо эзэн байж чаддаг тийм л “бие даасан эмэгтэй юм.

Сайн байна уу Тантай ярилцах гээд хүлээх зуур утас чинь байнга дуугарах юм . Ихэвчлэн танай шавь нар залгадаг бололтой. Та ч түүртэлгүй багш нь гэж ирээд л дуртай зөвлөх юм аа.

-Баярлалаа. Эргэх холбоотой байхгүй бол миний шавь нар гомдоно. Ерөнхийдөө өдөрт утсанд ирдэг дуудлагын талаас илүү хувь нь миний шавь нар байдаг. Мэдээж хүү маан бас залгана л даа /инээв /. Ер нь  багш хүн нэг удаа заасан одоо болоо гэдэг бодолтой явж болохгүй л гэж боддог доо.

Та фэйсбүүктээ www.facebook.com/BagshOyuna компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллахад тун хэрэгтэй мэдээллүүдийг хүн бүрт ойлгогдохоор оруулдаг . Өөрийнхөө заадаг хичээлийг ингэж  нийгмийн сүлжээд дэлгэж үзүүлдэг дэндүү өгөөмөр хүн юмаа ?

-Бүх зүйлийг зоосны нүхээр хараад байвал хүн чанар хүнлэг байдал гээч нандин зүйл устана шүү дээ. Ажиглаад байхад миний сургалтанд суусан нийт төгсөгчдийн дийлэнх хувь нь албан тушаал ахих зорилготой, хувийн бизнес  эрхлэх гэж байгаа, шинээр ажилд орох гэж байгаа, хүүхдээ харж байгаад ажилдаа орох гэж байгаа ээжүүд, гадаадад суралцахаар, ажиллахаар төлөвлөж байгаа залуус,  гадаадад суралцаж  төгсөөд   шинээр ажилд орох гэж байгаа залуус, байнга эрэл хайгуул хийдэг, үнэ цэнэтэй ажилтан болохыг эрмэлзэж байгаа  хүмүүс байдаг. Би тэдгээр хүмүүсийг өөрийн мэдлэгээрээ дэмжиж сургалтаа төгсөөд гарсан ч хичээлээ эргэн харж санахад нь туслах нөгөө талаас танхимын сургалтанд сууж амжихгүй байгаа маш олон мянган хүмүүс байгаа. Тэдэнд зориулаад фэйсбүүкээрээ дамжуулаад өдөр болгон шинэ мэдлэг өгдөг байя гэж хүссэн . Бусдад дэмтэй амьдрах сайхан шүү дээ /инээв /

Таны сургалт олон хүний анхаарлыг татдаг. Энэ заах арга барилд чинь л нууц байх шиг байна .

-Баярлалаа. Манай сургалтын  хичээлийн цаг маш хурдан , сонирхолтой өнгөрдөг.  Оюутнууддаа  “Давт, дахин давт.Гартаа оруултал давт” гэсэн үгийг их хэлдэг гол зарчмаа ч болгодог. Энэ нь тэдэнд таалагддаг юм болов уу /инээв /. Би 2012 оноос компьютерийн ахисан түвшний сургалтуудыг хийж байна л даа . Сургалтын маань гол онцлог нь маш энгийн. Цаг хэмнэж хамгийн ойлгомжтой дөт замаар нь хичээлээ заадаг. Тэргүүлэгч багш нарын үнэгүй болон төлбөртэй бүхий л хичээлүүдийг олон жил судлаад өөрийнхөө орны жишээгээр баяжуулан, эх орныхоо хөрсөнд буулган боловсруулж зааж байгаа нь олны таашаалд нийцэж байх шиг байна. Мөн програмуудыг шинэ хувилбар гарах бүрт нэмэгдсэн өөрчлөлтийг сургалтын хөтөлбөртөө оруулж өгдөг . Төгсөгч оюутнууд маань ажил дээрээ гарсан асуудлуудыг эргэж багшаас асууж, багш хариултыг нь хайх зөвлөх маягаар эргэх холбоотой ажиллаж багш ч тэр оюутан ч тэр тасралтгүй л суралцаж хамтдаа хөгжиж явна. Хичээлээ заахдаа жишээ файлыг имэйлээр илгээж хичээл дээр багшийн заасан бүхий үйл явцыг видео хэлбэрээр өгдөг болохоор гэртээ хариад хичээлээ сайтар, дахин дахин давтахыг бид оюутнуудаасаа хүсдэг. Байгууллагууд ихэвчлэн өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон хөтөлбөрийг багштай хамтран гаргаад өөрийн боломжтой цагт сургалтыг өөрийн байран дээрээ авдаг .  Бас ганцаарчилсан байдлаар сургалтууд ч авах боломжтой. Тэгээд хамгийн чухал зүйл нь цагийн хуваарь юм. Ихэвчлэн ажилтай хүмүүс байдаг болхоор ажлын цагийн дараа буюу 19.00-21.00 цагт хичээллэж байгаа. Гэртээ хүүхдээ хардаг эмэгтэйчүүд маань нөхрийгөө ажлаас нь тарсны дараа хүүхдээ харуулж үлдээгээд сургалтандаа ирдэг. Бас амралтын өдөр Бямба гарагт 10:00-14:00 цагт хичээллэж байна. Анги дүүргэлтээ ч олон хүнтэй байлгадаггүй. Сард нэг удаа элсэлт аваад 12 хүнтэй л хичээл явуулдаг юм .

Та маш ачаалалтай ажиллах юм аа. Өөрийгөө хөгжүүлж , гэр бүл үр хүүхэддээ  цаг зав зарцуулж амжиж байна уу

– Хүү маань дунд ангийн сурагч болж байгаа болохоор нэг үеэ бодвол харьцангүй амар болсон. Гэхдээ ээж хүний үүргээ биелүүлж ням гарагийг гэр бүлдээ бүтэн зориулах гэж хичээдэг. Харин миний хувьд сүүлийн 20 гаруй жил төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрүүд дээр мэргэжлээрээ ажиллаж байна. Компьютерийн тухай 10 гаруй гарын авлагыг бэлтгэн боловсруулжээ. Амьдрал маань эрэл хайгуул, судалгаа хийж л өнгөрч байх шиг байна /инээв /.  Би зогсолтгүй эрэл хайгууль хийдэг . Байгуулагуудын захиалгаар том, жижиг янз бүрийн төслүүд  дээр ажилладаг. Хамгийн сүүлд Excel програм дээр хэд хэдэн програмуудыг боловсруулсан. Тэдгээр нь байнга шинэчлэгдэн, хэрэглэгдэж байна.

Англи хэл дээр хэвлэгдсэн эх сурвалжуудыг монгол руу буулгах, мөн оюутнуудынхаа асуусан асуултуудыг хурдан хайж олохын тулд хэлний мэдлэгээ ахиулах шаардлага надад тулгарсан. Ингээд ажлынхаа хажуугаар Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд оройн ангийн оюутан болж суралцаад англи хэлний орчуулагчаар 2011 онд  төгссөн. Өнгөрсөн жил Энэтхэг улсын, Азидаа нэгд ордог сургалтын академийн MS Excel VBA, MS Access курсуудыг дүүргэж ирээд Excel програмын орчинд код бичих тухай сургалтыг Монголд анх удаа зохион байгуулсан. Одоо ч амжилттай үргэлжилж байна. Миний хувьд бусдад мэдлэг олгохын тулд өөрийгөө алхам тутамдаа хөгжүүлхийг хичээдэг. Тэгж байж л миний шавь нар гадны зөвлөхүүдээс компьютерийн мэдлэгээрээ дутахгүй ажиллаж, цаашилбал тэднээс илүүрхэж дэлхийгээр нэг байгаа outsourcing ажлуудыг хийдэг болно шүү дээ. Би оюутнуудаасаа хариултыг нь олоход хэцүү асуултуудыг асуугаасай гэж хүлээж суудаг. Асуултын хариултыг олоод өгөхөд оюутан маань маш их баярлаж байгааг хараад эсвэл сонсоод маш их эрч хүч авдаг. Энэ л хамгийн сайхан. Үүгээр цэнэглэгдээд багш нь ядрахгүй оюутнуудынхаа урд гараад л хичээлээ заана шүү дээ /инээв /.

Та оюутнууддаа Хичээлээ давт, дахин дахин давт ” гэж байга хүсдэг гэлээ. Хичээлийн явцад танай хичээнгүй оюутнуудад эсвэ танд тохиолдсон хөгжилтэй сайхан дурсамжаасаа хуваалцаач?

“Би өөрөө шивсэн, хадгалсан, хэвлэсэн хүн гуйсангүй.”

Нэг удаа манай төвд олон жил ээжийн ажлаа хийлээ, одоо ажилд орно оо би гэсээр нэг ээж ирсэн. Тэр ээж маш сайн, мөн хариуцлага өндөртэй / Хичээлдээ цагтаа ирдэг, гэрийн даалгавар сайн хийдэг, нэг ч удаа таслаагүй/  суралцаж төгссөн. Ажилд орох материалаа өгхчөөд ирье гээд яваад эргэж ирэхдээ“Багшаа би өөрөө шивээд, хадгалаад, хэвлээд” гээд л бараг  хашгирсаар орж ирж билээ. “Намайг ажилд орох өргөдлөө компьютер дээр бичээд ир гэлээ.  Сургалтад суугаагүй байсан бол компьютер дээр шивдэг газар хайх байсан байх. Өнөөдөр би сул компьюер байгаа эсэхийг асуугаад өөрөө бичээд, хэвлээд өгчөөд ирлээ шдээ”  гээд харсан тэр баяр хөөртэй харц бидэнд ямар ч шагналаас илүү байсан. Одоо нөгөө ээж маань шинэ ажилдаа аль хэдийн дасаад туршлагатай ажилтан болсон. Тэр ээж өөрөө  маш их хичээж сурсан. Манайх зөвхөн чиглүүлж, зөв цэгцтэй сурахад нь тусалсан.

“Гурав дөрөв хонох дөхсөн нь”

Нэг удаа манай сургалтыг төгссөн нэг  томоохон групп компанийн аудит залгаж билээ. Программаас хөрвүүлж гаргасан нэг файлыг Pivot хийгээд шууд тайлангаа харах гэхээр заавал эхлээд янзлах хэрэгтэй болоод байна. Нэг бүрчлэн гараар хийнэ гэвэл нэг бүрчлэн Copy, Paste хийхнээ бараг гурав дөрвөн хоног болох нь…Тайлан даа нь анализ хийх хэрэг байдаг. Би гурван цаг орчим copy, paste хийж байснаа гэнэт таныг саналаа гэлээ.   Тийм дэмий юманд олон цаг зарцуулж байдаг,  хайран цаг… гээд л   үглэж билээ. Тэр асуудлыг багш чиглүүлээд нөгөө оюутан өөрөө учрыг нь олоод  гурав дөрөв хоногийн ажлыг  гучин минутад л шийдсэн. Тэр оюутан өөрөө маш хичээнгүй, цаг ашиглалт сайтай оюутан байсан . Бид зөвхөн арга замыг нь л зааж өгсөн.

Word-д чадуулахаа шахсан нь”

Дараагийн түүх манай томоохон харилцагч групп компанийн оюутнуудтай холбоотой. Нэг удаагийн сургалтад тэдний ерөнхий нягтлан сууж таарлаа. Тэр оюутан маань орой нь сурсан зүйлсээ маргааш өглөө ажил эхлэхийн өмнө бүх өөрийн дор ажилладаг хүмүүсээ цуглуулаад хурдхан хэлээд өгчихдөг гэж хэлэхийг сонсоод” Маш сайн байна, хүмүүст зааж өгвөл нх сайн  суралцдаг “ гэж  магтаад шавиараа маш их бахархсан. Нэг хичээлийн дараа нөгөө ерөнхий нягтлан “Манай хүний нөөцийнхөн 1000 гаруй ажилтандаа цалингийн тухай мэдээллийг нь захидaл хэлбэрээр бэлтгээд, дугтуйнд хийж өгөх шаардлагатай болжээ. Excel програм дээр байгаа 1000 гаруй ажилтны мэдээллийг Word программ  дээр бэлдсэн захидал руу, мөн дугтуй бүр ажилтны овог нэр, хэлтэс, албан тушаалыг нэг бүрчлэн бичих гээд маш их механик үйлдлийг хийхийн тулд ажил дээрээ хонох шахаж байна. Асуудлын гол нь бүгдийг нэг бүрчлэн гараар ингэж хуулбал хүмүүийн нэр усыг зөрүүлж хуулах, цалинг буруу хуулах зэрэг  гэсэн “айдас”байна. Ямар нэг өөр хурдан арга байгаа биздээ”  гээд хурдан хурдан яриад л “нүд нь гялалзаад”  хүрээд ирлээ. Гарц хайж байгаа хүнд хурдан хийх аргыг нь хэлээд өглөө. Дараа нь харин манайхан таны хэлж өгсөн нөгөө”ид шидтэй“ аргыг хэрэглээд маш хурдан тэр их ажлын ард гарчхаад аяга пиво уухаар гарсан шүү. Баярлалаа багшаа гэсэнсэн. Багш маш том шагнал авсан мэт өөрөө мэдэлгүй өдөржин инээмсэглэсэн. Тэр оюутан байнга эрэл хайгуул хийдэг, арга зам хайдаг оюутан байсан.Бид зөвхөн л чиглүүлж хийх арга замыг нь олж өгсөн төдий.

Одоо яг ямар сургалт зохион байгуулагдаж байна ?

-Хоёр төрлийн сургалт хийгддэг байгаа. Эхнийх нь MS EXCEL ПРОГРАМЫН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ юм. Энэ нь  Excel програм дээр боловсруулсан мэдээллээсээ хүссэн тайлангаа эмхэтгэн харах, ахисан түвшний функцууд оролцсон урт томьёог үг үсэггүй цээжлэхгүйгээр учрыг нь олж өөрөө бие даан бичиж, засварлаж, шаардлагатай үед хэрэглэн чаддаг болох, тохиолддог алдаануудыг уншиж чаддаг болох, олон удаа давтан хийгддэг үйлдлүүдэд тохирох кодыг олж хэрэглэж чаддаг болох зэргээр уг програм дээр одоо байгаагаасаа илүү хурдтай ажиллах арга замуудын талаар илүү дэлгэрэнгүй сурах сонирхолтой хүмүүст зориулагдсан сургалт.

Хоёрдахь сургалт нь “ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ ПРОГРАМУУДЫН АХИСАН ТҮВШНИЙ КОМАНДУУДЫГ ТҮҮВЭРЛЭН ЗААХ” сургалт байгаа.  Бид хэрэглээний програмуудыг ихэвчлэн бие даан сурсан байдаг учраас тэдгээрийн ахисан түвшний командуудыг тэр бүр хэрэглэдэггүй мөн эдгээрийн тухай хайгаад, судлаад явах цаг зав муутай байдаг. Иймээс бид заримдаа нэг үйлдлээ хэд дахин хийн маш их цаг хугацаа алдаж улмаар боловсруулсан бичиг баримт маань нэг л сэтгэлд нийцэхээр болж өгдөггүй тал байнга л ажиглагддаг. Тэгвэл тус сургалтаар компьютерийн өргөн хэрэглээний программуудын АХИСАН түвшний командуудтай ажиллах арга барилуудыг илүү түлхүү зааж сургахыг чухалчилна. Тойруу замаар явалгүй цаг хэмнэх, хялбар аргуудыг сурахыг хүсч байгаа хүмүүс зориулагдсан сургалт.

Бусад үндсэн сургалтууд бол

MS Project програмын сургалт

MS Visio програмын сургалт

MS Powerpoint&Freziпрограмын сургалт

MS Outlook програмын сургалт

MS Excel програмын орчинд код бичих тухай сургалт

Түүвэрлэн заах сургалтын анхан, дунд шатны анги

Байгууллагын захиалгат сургалтууд

Ганцаарчилсан сургалтууд гээд байдаг .

Ямар ямар байгууллагын ажилтнууд танайхаас сургалт авч байсан бэ?

-Манай улсын нийгэм эдийн засгийн салбарт тэргүүлэгч болсон олон байгууллагуудтай хамтран ажилласан. Тэдгээрээс дурдвал: Японы Хүүхдийг Ивээх Сан,  УБЦТСүлжээ, Үндэсний Аудитийн газар, Эрдэнэс Таван Толгой,  Connect Resource Services, Gem International , Leighton,  Анунгоо,  Wagner Asia , Магнай Трэйд , Мобиком Корпораци гээд

30 гаруй байгууллагын ажилтнуудад хичээл орсон байна.

Оюунаа багштай ийн ярилцах зуур түүнээс ганцаарчилсан хичээл авдаг оюутан нь хэдийн ирсэн байлаа. Түүний амьдралын завгүй өдрүүд үргэжилсээр. Бидний ярилцлагыг уншсаны дараа та доорх асуултуудыг өөртөө тавиарай.

Та компьютерийн програмуудыг дээр өөрөө бие дааж сурсан уу?

Цаг хэмнэх аргуудыг мэдэх үү?

Эсвэл сурснаараа тойруу аргаар хийсээр л байна уу?

Интернэт ухаж цагаа их алдаж байна уу?

Та компьютер дээр хурдан ажилладаг уу? Гэх зэрэг эдгээр асуултуудыг хэзээ нэг цагт өөрөөсөө асууж байсан бол танд хэрэгтэй мэдээллийг Оюунаа багш л өгч чадна.

3-р сарын 11 нд түүний ээлжилт хичээл эхэлнэ. Багш маань завгүй гүйсээр л.

Уншигч та түүний хичээл, заах арга барил сургалтын орчинтой танилцах хүсэлтэй бол 3-р сарын 10-ны Баасан гаригт явагдах танилцуулга хичээлүүлдэд суух боломжтой юм байна. Харин ирэхээсээ өмнө www.facebook.com/BagshOyuna хуудас руу ороод хувийн мессежээр өөрийн нэр, утасны дугаараа илгээн бүртгүүлэх хэрэгтэй юм шүү.

Вэб хуудас: www.oyunabagsh.com

Имэйл: info@oyunabagsh.com

Facebook: www.facebook.com/BagshOyuna

 

 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ