Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг АТГ-т шалгагдаж байгаа. Түүнийг өнгөрсөн мягмар гаригт байцаалт өг хэмээн АТГ-аас зарлан дуудах хуудас хүргүүлсэн ч тэрбээр Хөвсгөл аймагт яваа учир очиж чадахгүйгээ хэлж, өнөөдөр 10.00 цагт байцаалт өгөхөөр тохирчээ.

Энэ дагуу өнөөдөр 10.00 цагт Н.Алтанхуяг АТГ-т байцаалт өгөх юм.  Өнгөрсөн хугацаанд АТГ-аас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягаас хоёр удаа байцаалт авчээ. Тодруулбал, оны өмнө нэг, оны дараа нэг байцаалт авсан байна. Мөн мөрдөн байцаалтын хүрээнд Н.Алтанхуягийн эзэмшлийн “Хаан жимст”, “Max export” компаниудад нэгжлэг хийгээд байаа юм.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ