Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг саатуулжээ. Өчигдөр 15.00 цагийн орчим тэднээс байцаалт авч эхэлсэн бөгөөд прокурорын шийдвэрийн дагуу цагдан хорьсон байна.

Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн төслүүдтэй холбон шалгаж эхэлсэн гэж эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Засгийн газраас тус банкинд хийсэн шалгалтаар 1.3 их наяд төгрөгийн зөрчил илрүүлээд буй. Б.Гарамгайбаатарын хувьд хүүгийнхээ “Монроуд” компаниар дамжуулан их хэмжээний санхүүжилт авсан. “Атар өргөө”-гийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх нэг км авто замыг “Монроуд” компани 440 сая төгрөгөөр тавихаар гэрээлсэн ч 1.8 тэрбум болж огцом өссөн. Өөрөөр хэлбэл, төсөвт өртгөө 331 дахин нэмэгдүүлсэн энэ асуудал хуулийнхны харааны гадна үлдсэнгүй.

“Фортуна” Н.Батбаярын тухайд “Гудамж” төслийг удирдан хэрэгжүүлсэн Эдийн засгийн хөгжлийн сайд байсан тул хэрэгт татагдсан бололтой. Уг төслийн хүрээнд хэрэгжсэн 33 төслийн санхүүжилт явц дундаа 3-5993 хувь хүртэл өссөн байна.

өнөөдөр АТГ-т байцаалт өгсөн байгаа. Түүнитй хувьд өмнө нь хоригдож шалгагдаж байсан ч, зүрхний өвчтэй гэсэн үндэслэлээр батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байсан юм. Тэгвэл өнөөдөр түүнийг болон  Б.Гарамгайбаатарыг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр анги руу ачжээ.  Прокурорын тогтоолын дагуу тэднийг  хорьсон байна.

Ийнхүү АН-ын нөлөө бүхий хоёр эрхэм саатуулагдлаа. Мөн Эдийн засгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатарыг уг асуудлуудтай холбоотойгоор гадуур шалгаж байгаа гэх мэдээлэл бий.

 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ