Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай хамтарч “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр яригдаж байгаа.

Тэгвэл энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл 2019 онд хуримтлал хэлбэрээ олгохоор төлөвлөсөн хүүхдийн мөнгийг олгохгүй байхаар ОУВС-тай тохирсон байна. Учир нь валютын сангийнхан Монгол улсад эдийн засгийн маш хатуу бодлого явуулахыг чиглэл болгосон. Ингэхийн тулд хамгийн түрүүнд нийгмийн халамжийн үйлчилгээгээ зогсоохоор болсон байна. Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олгохоор төлөвлөсөн бөгөөд үүнээс хэмнэсэн мөнгийг эмзэг бүлгийнхэнд олгох хүнсний талонд зарцуулахаар болжээ.

Дашрамд дуулгахад, Эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдлаас хамаарч УИХ-аас 2016 оны есдүгээр сарын 07-ны өдрийн 38 дугаар тогтоолыг батлан гаргасан. Энэхүү тогтоолоор санхүүгийн хүндрэлтэй байгаа одоогийн нөхцөл байдалтай нийцүүлэн хүүхдийн мөнгөний олголтыг амьжиргааны түвшнээс хамааруулан хоёр хуваан олгохоор зохион байгуулсан.

Өөрөөр хэлбэл өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж байгаа амьжиргааны түвшний 502,567 гэсэн босго онооноос доогуур багтаж байгаа 660 мянган хүүхдэд хүүхдийн мөнгийг хуучин жишгээр бэлнээр олгож, харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгийг 2019 оноос олгохоор болсон билээ.

Б.Сансар
olloo.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ