Цахим төлбөрийн баримтын нэгдсэн систем “e-barimt.mn”-д 620,409 албан татвар төлөгч бүртгүүлсэн. Үүнээс хуульд заасан албан татвар буцаан олгох нөхцөл, шаардлага хангасан 482,600 татвар төлөгч иргэний 2016 онд албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн 34.5 тэр бум төгрөгийг буцаан олгох гүйлгээ хийгдэж байгаа билээ.

Харин тодорхой тооны иргэдийн мэдээлэл алдаатай буюу дансны дугаар зөрсөн тул НӨАТ-ын урамшууллаа авах боломжгүй байгаа юм. Тодруулбал, буцаан олголтын нөхцөл, шаардлага хангаагүй буюу нэр, дансны дугаараа алдаатай оруулсан 137,822 татвар төлөгчдийн хувьд татварын урамшуулал авах боломж нь нээлттэй байгаа бөгөөд холбогдох мэдээллээ 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор буюу өнөөдрийн дотор засварлах ёстой юм байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ