Өнгөрөгч ням гарагт “Цагаан сар – Ёндоотой экспо” үзэсгэлэн худалдаа, “Абсолют” үнэт эдлэлийн дэлгүүрийн нээлт зэрэг тохиож, Хүннү молл “хүнээр давалгаалж” эхэлсэн билээ.
Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгээс зохион байгуулж байгаа уг үзэсгэлэн худалдаанд дэлгэгдсэн бүх барааг ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР худалдаалж байна. Энд “Алиман сар бэйкери” ХХК-ийн “Билигт” хэвийн боов, “Жигд хүч” ХХК-ийн “Улаанбаатар” сүү, майонез, тараг, “Хосбилгүүнзул” ХХК-ийн европ жимс, жимсгэнэ, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн баялаг бүтээгчдийн жинхэнэ монгол брэндүүдээс эхлээд бэлэн хувцас, гарын бэлэг, цаг тооллын бичиг гээд монгол түмний уламжлалт их баяр Цагаан сарын бэлтгэлд зориулсан бүх бараа байна. Түүнчлэн “Монос” группийн цоо шинэ бүтээгдэхүүн болох “Ааруултай үрэл”, Монгол уран зурагтай ханын календарь, Солонгосын эрүүл мэндийн цайнууд, “Golden Gobi”-ийн цоо шинэ бүтээгдэхүүнүүд зэрэг урьд өмнө нь хаана ч харагдаагүй, цоо шинэ бүтээгдэхүүнүүд хүртэл харагдана лээ.

Монголын Маркетинг Менежмэнтийн хүрээлэнгийн хамт олон өнгөрсөн жил Дүнжингаравын “Нүнжигтэй экспо”-г амжилттай зохион байгуулж, хүмүүсийн урсгалыг Дүнжингарав худалдааны төвд төвлөрүүлж чадсан. Тэгвэл энэ удаа Хүннү молл цогцолборыг хамгийн тохилог, хэрэглэгчийн тав тухыг дээд зэргээр хангаж чадсанаас гадна автомашины дугаарын хязгаарлалтгүй бүс гэдгээр нь онцлон сонгожээ.

Та “Хүннү молл” цогцолборын баруун хаалгаар орвол хоёр талын шатаар дээш гарч “Цагаан сар -Ёндоотой экспо” үзэсгэлэн худалдаа руу орох боломжтой. Харин төв зам дагуух хаалгаар орвол зүүн гар талаа дагаж явах буюу зүүн талын хаалгаар орвол “Абсолют” үнэт эдлэлийн дэлгүүр болон котокоор дамжин, цахилгаан шатаар гарч үзэсгэлэн худалдаа руу орно.

“Цагаан сар – Ёндоотой экспо” өглөөний 10 цагаас үдшийн 22 цаг хүртэл үргэлжлилж байгаа учир та ажлын дараа ч сар шинийн бэлтгэлээ базаах боломжтой. “Уулын зам”-аар давхин Хүннү молл руу очих боломжтой учир замын түгжрэл дунд цаг заваа барахгүй. Цагаан сарын хэрэгцээт бараагаа худалдан авах зуураа хүүхдүүдээ тоглоомын талбайд саатуулж, үзвэр үйлчилгээ ч үзчихнэ. Үндэсний шилдэг үйлдвэрлэгчид, гар урчууд, брэнд импортлогчдын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авч, цаг тутамд азтан шалгаруулах сугалаанд оролцон, алтан унжлагат хэмээх тахиа жилийнхээ ёндоог үзэх гээд сэтгэлд таатай буцах бүх боломжийг бүрдүүлээд байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ