Монгол Улсад устах эрсдэлтэй болсон ургамлын нэг бол Дэргэвэр жиргэрүү.  2014-2015 оны байдлаар Дорнод аймагт 55 тонн, Сэлэнгэ аймагт 45 тонн Дэргэвэр жиргэрүү бий гэсэн судалгааг хийж байжээ. Устах эрсдэлтэй нүүр тулсан уг ургамлыг түүхгүй байхаар үе үеийн байгаль орчны сайд нар үүрэг болгодог байв.

Харин иргэдийн хувьд хулгайгаар түүж, урд хөршрүү нууцаар хил давуулан худалдаалах гэж оролдог байлаа.

2015 онд Байгаль орчны сайдаар очсон Д.Оюунхорол гэгч нь Улсын хэмжээнд байгаа 95 тонн дэргэвэр, жиргэрүүгийн 75 тонныг нь түүх зөвшөөрлийг 14 аж ахуйн нэгжид өгч байжээ. Дэргэвэр жиргэгрүү нь эмийн ургамал. Уг ургамлаар Монгол Улсад эм үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж байхгүй. Түүсэн нөхцөлд бүгдийг нь Хятадруу экспортлох ёстой.

2015 онд Д.Оюунхорол сайдын гаргасан 75 тонн Дэргэвэр, жиргэрүүг түүх тушаалыг дараагийн сайд Н.Батцэрэг 2015 оны 10 сард хүчингүй болгож байжээ. Үүнээс хойш 2016 оны 10 сар хүртэлх 1 жилийн хугацаанд Дэргэвэр, жиргэрүүг түүгээгүй.

2016 онд Д.Оюунхорол Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болоод гаргасан эхний хэдэн тушаалын нэг нь Дэргэвэр жиргэрүүг түүж болох тухай тушаал юм. Түүний 2016 оны 10 сарын 12 өдөр гаргасан тушаалаар 360 тонн Дэргэвэр жиргэрүүг түүнэ. Аж ахуйн нэгжүүдэд зөвшөөрлийг өгөхийг үүрэгджээ. Хамгийн сонирхолтой нь уг тушаалыг биелүүлэх, нөөцийг нь тогтоох үүргийг хүлээн авсан хүн нь АТГ-т шалгагдаж эхлээд байгаа тус яамны газрын дарга юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр анх мэдээлэл тарааж БОАЖЯ-ны газрын дарга Д.Даваасамба гэгч нь авлига авсан хэргээр АТГ-т шалгагдаж байгааг хэлсэн билээ.

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба гэгч нь Дэргэвэр жиргэрүүг түүх тушаалыг гардан хэрэгжүүлэгч нэгэн байжээ. Д.Оюунхорол сайд чухам яагаад заавал Дэргэвэр, жиргэрүүг түүх тушаал гаргадаг. Түүнийг нь хэрэгжүүлэх үүрэг нь түүний сонгуулийн ажилд их ойрхон оролцсон нэгний хэрэгжүүлэх ажил болчхов. Үүний цаана ямар нэгэн эрх ашиг байгаа юм биш биз.

Байгаль орчны сайдын хувьд энэхүү нэн ховор ургамлыг хогийн ургамал гэж үздэг юм байна.

 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ