Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг батлахдаа “Насны хишиг”-ийг 121 905 хүнд олгоно гээд 20 тэрбум төгрөг төсөвт суулгасан. Тиймээс цагаан сараас өмнө “Насны хишиг”-ийг олгохоор бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа аж.

Ахмад настны тухай хуулийн төсөлд 65 ба түүнээс дээш насны ахмад настанд жилд хоёр удаа 50-250 мянган төгрөгийн насны хишгийг олгохоор тогтоосон юм. Ахмадуудыг насны ангиллаар нь дөрвөн бүлэгт хувааж, нас ахих тусам дагаад хүртэх хишиг нь нэмэгддэг байх зүй тогтлыг баримталахаар болсон.

Хүснэгтээс харахад, Монгол Улсад 70-79 насны ахмадууд зонхилж байгаа бол 90 ба түүнээс дээш насны ахмадууд 2492 байгаа нь насны хишиг хүртэх нийт ахмадуудын хоёр хувийг эзэлж байна.

Ахмад настнуудын 60 хувь тэтгэврийн зээлтэй, тэдний олонх нь цагаан сарын өмнө зээл авсан байдаг байна. Тиймээс “Насны хишиг”-ийн зээл болон зээлийн хүүд суутгалгүй гарт нь олгохыг Засгийн газраас онцолсон.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ