Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2-р сарын 01-ний өдрийн А/51 тоот захирамжаар Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2-р сарын 11,12,18,19-ний өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчуулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэхээр болсон.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлэх, замын хөдөлгөөн зохицуулахаар Замын цагдаагийн албаны 440 алба хаагч, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 200 сонсогч үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Иймд жолооч, зорчигч та цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцохыг Замын цагдаагийн албанаас уриалж байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ