Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс санаачлан зохион байгуулж байгаа “ЦАГААН САР-ЁНДООТОЙ ЭКСПО”-г энэ амралтын өдрөөс эхэлжээ. Хоёрдугаар сарын 25 хүртэл үргэлжлэх уг экспоны Ерөнхий ивээн тэтгэгчээр “Жигд хүч” ХХК-ийн “Улаанбаатар” майонез, “Улаанбаатар” сүү, “Алиман Сар Бэйкэри”-гийн “Билигт” хэвийн боов оролцож байгаа юм.
Өнгөрсөн онд Дүнжингаравын “Нүнжигтэй экспо”-г амжилттай зохион байгуулж, хүмүүсийн урсгалыг Дүнжингарав худалдааны төвд төвлөрүүлж чадсан уг хамт олон энэ жил Хүннү молл цогцолборыг хамгийн тохилог, хэрэглэгчийн тав тухыг дээд зэргээр хангаж чадсан орчин гэдэг утгаар нь сонгожээ. “Цагаан сар – Ёндоотой экспо” өглөөний 10 цагаас үдшийн 22 цаг хүртэл үргэлжлэх учир ажлын дараа ч сар шинийн бэлтгэлээ базаах боломжтой. “Уулын зам”-аар давхин Хүннү молл руу очих боломжтой учир замын түгжрэл дунд цаг заваа барахгүй. Цагаан сарын хэрэгцээт бараагаа худалдан авах зуураа хүүхдүүдээ тоглоомын талбайд саатуулж, үзвэр үйлчилгээ ч үзчихнэ. Үндэсний шилдэг үйлдвэрлэгчид, гар урчууд, брэнд импортлогчдын бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авч, алтан унжлагат хэмээх тахиа жилийнхээ ёндоог үзэж сэтгэлд таатай буцах бүх боломжийг бүрдүүлжээ.
Хүннү молл ХҮНЭЭР ДАВАЛГААЛЖ эхэллээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ