УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан билээ.

Уг хууль батлагдсанаар татварын жилийн албан татвар ногдох орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хуулийн төсөлд хөндөгдсөн дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулдаг албан татвар төлөгчийн зөвхөн тухайн салбарт явуулсан үйл ажиллагаанаас олсон орлогод ногдох албан татварын 90 хувийн хөнгөлөлтийг тухайн аж ахуйн нэгжид үзүүлэхээр болж байгаа аж.

Тодруулбал, хүнс, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод нэг хувийн татвар ногдуулах юм байна. Энэхүү хууль 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд хэрэгжинэ.

Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр 90 хувийн татварын хөнгөлөлтөд 4678 аж ахуйн нэгж хамаарах юм байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ