Нэмэгдсэн өртгийн албан татварын 2016 оны буцаан олголт иргэдийн дансанд орж эхэлжээ. Одоохондоо хувийн мэдээллээ бүртгүүлсэн иргэдэд буцаан олголт олгогдож байгаа юм.

Иргэд хувийн мэдээллээ баталгаажуулахдаа ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэн өөрийн овог нэр, регистерийн дугаар, буцаалт авах банк, данс, цахим хаяг болон утасны дугаараа бичих ёстой аж.

Еbarimt.mn-д өнгөрсөн жил бүртгүүлсэн 620 мянган иргэн нийт 35 тэрбум төгрөгийг энэ онд нэг удаа авна. НӨАТ-ын буцаан олголт эхэлснээр иргэд баримтаа бүртгүүлэх идэвх нэмэгдэнэ гэж татварын байгууллага үзэж байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ