“Пийс Тауэр” оффисын хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгчдийн анхааралд:

“Пийс Тауэр”оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны нийт өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагыг шинээр үүсгэн байгуулах хуралд хүрэлцэн ирэхийг урьж байна.

2017.02.02-ны Пүрэв гарагт 17.00 цагт “Пийс Тауэр”-ын 17 давхарт “Conference room” хурлын танхимд болно. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  1. “Пийс Тауэр” оффисын барилгын үнэлгээ, барилгын бүтэц, инженерийн шугам сүлжээний одоогийн байдал, доголдолтой асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх тухай,
  2. Хууль ёсны өмчлөгчдийн эрх ашгийг тууштай хамгаалах ТББ-ыг үүсгэн байгуулах, дүрмийг хэлэлцүүлж батлах. Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн Дарга, гишүүдийг хууль ёсны өмчлөгчдийн хурлаар сонгох,
  3. “Пийс Тауэр” оффисын ашиглалтын цаашдын үйл ажиллагааны хэтийн чиглэлийн тухай өмчлөгчдөөс санал авах, боловсруулж, хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах,
  4. Ашиглалтын зардлын хураамжийг үндэслэлтэйгээр шинэчлэн тогтоох,
  5. Бусад асуудлууд

Монгол улсын “Төрийн бус байгууллагын тухай хууль”- ын дагуу өмчлөгч бүр саналын 1 эрхтэйгээр оролцох бөгөөд өмчлөгчийн өмчлөх эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарыг үндэслэн хуралд оролцуулах тул дээр дурдсан бичиг баримтын хуулбараа авчирна уу.

“Пийс Тауэр” оффисын өмчлөгчдийн хурал зохион байгуулах комисс

Лавлах утас: 99110508, 76105555, 99192338

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ