Өнгөрөгч пүрэв гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн ч 58.8 хувийн саналаар дэмжээгүй.  Иргэн хүний улс төрийн эрхүүдийг хэрэгжүүлэх зорилготой уг төслийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх санал хураалтад оролцсон гишүүдээс 30 хүн эсрэг санал өгсөн нь дэлгэц дээр харагдаж байсан ч танхимд ердөө 17 хүн л сууж байв. Хуулийн төслийг 17 хүн бусдынхаа саналыг “хулгайлах” зарчмаар унагаасан гэсэн үг.

Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэг зохион байгуулахаас эхлээд гарах зардал, цаг хугацаа, басхүү хууль санаачилсных нь төлөө УИХ-ын гишүүдэд төсвөөс өгдөг хэдэн арван сая төгрөгийг энд дурдахаа больё.

Харин ард түмний итгэлийг хүлээж, хариуцлагатай ажиллах ёстой хууль тогтоогчид яагаад ийм ёс зүйгүй, нэг нэгнийхээ өмнөөс кноп дарж, санал “хулгайлдаг” нь хэрээс хэтэрч буйг сануулмаар байна. Энэ бол хариуцлагагүй, сонгогчдыг үл тоосон доромжилсон үйлдэл.

Төрийн ордонд, хурлын үеэр боов идэж цайлж, бохь зажлах, эрүүл согтуу нь мэдэгдэхгүй явчихаад элдэв тайлбараар аргацаах…Одоо бусдынхаа өмнөөс кноп дарж, хуулийн төсөл хэлэлцэж тоглодогоо боль, шаардаж байна…

 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ