Өглөө 08.00 цагийн үед 120-ийн автобусны буудалд байрлах ТҮЦ-ийг газрын алба, цагдаагийн албан хаагчид ачих гэж оролдох үеэр 62 настай эмээ ухаан алдаж унажээ.

ТҮЦ-ийн эзэн 62 настай эмэгтэй өнгөрсөн оны тавдугаар сард банкнаас 10 сая төгрөгийн зээл аван ТҮЦ ажиллуулж эхэлсэн байна. Зээлийн төлбөр 8 сая төгрөг үлдсэн ба тэрбээр зээлээ ч төлж амжилгүй ТҮЦ-ээ ачуулах дээрээ тулсан байна.

Ойр хавьд байсан иргэд 08:40 цагийн үед түргэн тусламж дуудсан ч цаг орчмын дараа ирэв. Түргэний эмчийн мэдэгдсэнээр эмээ харвалт өгсөн шинжтэй байгаа бөгөөд хэдий ухаан орсон ч ярьж чадахгүй, биеэ хөдөлгөж чадахгүй байдалтайгаар эмнэлэгт хүргэгдлээ.

Б.Эрдэнэ

Эх сурвалж: www.time.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ