Хөгжлийн банкаар дамжуулж зургаан их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 69,6 хувь, чанаргүй зээл 13,8 хувийг эзэлж байна. Эдгээр олгосон зээлийг энэ жилээс эргэн төлөх учиртай. Тодруулбал, 2017-2019 он /гурван жилийн дотор/ 3,7 их наяд төгрөгийн зээл төлнө. Үүний 1,5 их наяд төгрөгийн эх үүсвэр дутагдалтай байгаа. 2,2 их наяд төгрөг зээл авсан дотоодын аж ахуй нэгжээс орж ирнэ. Гэтэл зээл төлөх ёстой аж ахуй нэгж хугацаагаа 1-4 удаа хойшлуулсан байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хэллээ.

Хамгийн хүндрэлтэй дээрх их мөнгөний 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөхөөр Засгийн газар зээлсэн байгаа юм. Нийт 371 төслийг санхүүжүүлсэн нь хамгийн найдваргүй зээлийн ангилалд орчихоод байна. Улсын өмчит үйлдвэрийн газар: Шинэ төмөр зам төсөл, ДЦС хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Амгалан ДС-ын төсөл, “Эрдэнэс Тавантолгой” уул уурхайн төсөл, Багануурын нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Геологийн төв лабораторын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпораци, Боинг 767 онгоц худалдан авахад зориулсан төсөл гэх мэт. Эдгээр аж ахуй нэгж зээлээ төлж чадахгүй хугацаа хойшилж байгаа аж.

Хөгжлийн банк өөрөө 1,7 их наяд төгрөгийн зээлийг 16 аж ахуй нэгжид олгосон. Эдгээр аж ахуйн нэгжээс найм нь төрийн өмчит үйлдвэрийн газар, найм нь хувийн өмчийн аж ахуй нэгж байгаа юм. Үлдэгдэл нэг их наяд төгрөгийн зээлийг арилжааны банкаар дамжуулж олгосон бөгөөд 1619 төслийг санхүүжүүлжээ. Нийтдээ зургаан их наяд төгрөгөөр 2000 төсөл санхүүжүүлсэн байна.

Ж.Энхбаяр: Бүх зээлдэгчдийг харлуулж болохгүй

Тэрээр ингэж хэлсэн юм. Учир нь үнэхээр бүтээн байгуулалт хийгээд, импортыг орлох үйлдвэр байгуулсан, төслийнхээ үр дүнг үзэж байгаа томоохон зээлдэгч нар бас байгаа. Тухайлбал, “Монполимет” компанийн “Мон цемент” төсөл. Уг төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу олгосон. Зээлийн эргэн төлөлт графикийн дагуу явж байгаа.

“Хөх цавын” цемент буюу МАК компанийн төсөл, Байшин үйлдвэрлэх төсөл “Эрэл” компани Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн өргөтгөлийн төсөл, Барилгын арматур үйлдвэрлэл буюу “Бэрэн” группын төсөл, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэр буюу “Мон лаа” компанийн төсөл, Төмөртэй ордоос-Хандгайт өртөө хүртэлх төмөр замын төсөл “QSC” компани, Яармагийн гүүрний хажуу талын орон сууцны төсөл гэх мэт найман төсөл.Тиймээс хэт улстөрийн золиос болгож нэгнээ харлуулах, гадаад зах зээлд нэр хүндээ алдах аюултайг сануулсан юм.

Үргэлжлэл бий. 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ