УИХ-ын сонгуулийн үеэр “өгөөш, зөөлөн боорцог” нэр авч байсан эрхмүүдийн аз, од нь гийж УИХ-ын гишүүн гэх нэрийг өдгөө зүүгээд байгаа. Тэдний нэг бол Өмнөговь аймгаас сонгогдсон гишүүн Н.Амарзаяа. Тэрбээр одоо болтол өөрийгөө УИХ-ын гишүүн болсонд итгэж чадахгүй л яваа бололтой юм. Шатахуун түгээх станцын эрхлэгч байсан гэгдэх Н.Амарзаяа гэгч хүүхнийг шинэ парламент бүрэлдтэл байдаг эсэхийг нь хэн ч мэддэггүй байсан гээд хэлчихэд нэг их хилсдсэн болохгүй. Намынхан нь ч түүнийг анх танихгүй байсан нь нууц биш. Тийм байхад ард түмэн танихгүй байх нь аргагүй биз.

Гэхдээ тэрбээр сүүлийн үед маш сайн танигдаж эхэлж байгаа. УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан дээр ангайтлаа бохь зажилчихсан сууж байгаа нь хэвлэлийнхний нүдэнд өртөж түүнийг “од” болгосон. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг өргөтгөсөн байдлаар хийж, агаарын бохирдлын асуудлыг хэрхэх тухай хэлэлцэж, гаргасан зөвлөмжийг хэлэлэцэж байхад мэдэж байгаа ч юм байхгүй бохио зажилсаар л байсан нь түүний үнэн дүр төрх гэлтэй. Өнөөдөр УИХ-д хэлэлцэж байгаа асуудлаа ч ойлгохгүй гишүүд байгаа нь гашуун үнэн. Памперстай гишүүдийн нэг гэгдэж байгаа Н.Амарзаяаг ам нээхэд нь хэлд орсон юм шиг баярлаж, хэвлэлийнхэн “Н.Амарзаяа үг хэллээ” хэмээн бичиж байгаа гээд л бодчих.

Ард түмэн АН-ын арчаагүй байдлаас болж МАН-ын бор халзан хоньд ч хамаагүй боломж олгож, сонголт хийсэндээ өнөөдөр ичиж үхэх шахаж байгаа бололтой. Өмнөговьчууд эхнээсээ гишүүнээсээ ичиж байгаагаа цахим ертөнцөд илэрхийлээд эхэлчихэж. Харамсалтай нь эрхэм хатантан хатагтай нь үүнийг нь мэдэж байгаа ч юм уу даа. Санаа зовсон зүйл л харагдах, мэдэгдэх юм алга. Бохио зажилсаар л суугаа байхдаа. Хаана, юу хийхээ мэдэж баймаар юм

Эх сурвалж. www.shuurhai.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ