OLYMPUS DIGITAL CAMERA

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын алба тус улсад визний хугацаагаа хэтрүүлсэн иргэдэд өршөөл үзүүлэх аяныг зарласан.

Өөрөөр хэлбэл, визний хугацаа нь хэтэрсэн хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг сайн дураараа эх орондоо буцах боломж олгож тус улсад буцаж ирхэд виз, хилийн хоригоос чөлөөлөх аяныг өрнүүлсэн. Тэгвэл аяны хугацаагаа энэ сарын 31-нийг хүртэл сунгажээ.

Хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдийг сайн дураараа эх орондоо буцсан нөхцөлд тус улсад буцаж ирэхэд нь визний болон хилийн хоригоос чөлөөлөх өршөөлийн аян өрнүүлж эхэлсэн.

 Уг аянд хуурамч бичиг баримтаар Солонгост ирсэн иргэд мөн хамрагдах бөгөөд энэ тохиолдолд эх орондоо буцахаас гурав хоногийн өмнө нисэх буудал болон цагаачлалын албатай урьдчилан холбоо барих шаардлагатай аж.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ