29 сая төгрөг шийдэх бяргүй Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Улсын онцгой комиссын хуралдааны үед Эрүүл мэндийн сайдын эрх мэдэл, бяр тэнхээ нь зовлон тоочихоос хэтэрч чадсангүй. Асуудлыг шийдэх гэж дарга, сайд болдог болохоос бэрхшээл тоочих гэж дарга болдоггүй гэдгийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдад анхааруулаад авлаа. Үнэхээр л 29 сая төгрөгөөр отрын бүс нутагт үйлчлэх эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжын машин шийдчихэж чадахгүй бэрхшээл, зовлон тоочиж суугаа Эрүүл мэндийн сайдыг зэмлэж, түүнээс Генерал эрх мэдэлтэй юм гэсэн логик ойлголтыг хуралдааны үеэр У.Хүрэлсүх тодруулчихлаа.
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймгийн отрын бүс нутагт авто машин өгөх санал дэвшүүлжээ. Үүнд 5 аймгийн малчид отор хийж байгаа.
Гэтэл Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг шийдэх боломжгүй, гадна дотноос гуйлга гуйх тухай гомдлов.
Шадар сайд У.Хүрэлсүх: Шал худлаа зовлон тоочих гэж дарга болдоггүйг сануулж, шийдэх аргыг шуурхай олохыг Эрүүл мэндийн сайдад бус цэргийн генералд үүрэг болголоо.

https://youtu.be/TxxR6sXCUCQ

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ