Ерөнхий сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн эхнэрийг хилээр гарахыг хориглосон талаар баттай эх сурвалж мэдээллээ. Түүний эхнэр Э.Сэлэнгэ энэ сарын 5-ны өдөр Герман улс руу зорчихоор Москва-Берлин чиглэлийн онгоцоор нисэх гэж байхад нь хуулийн байгууллагаас саатуулжээ.

Түүнд прокурорын байгууллагаас хилийн хориг тавьсан гэж албан бус эх сурвалж мэдээллээ. Тэгэхдээ түүнд ямар шалтгаанаар ийнхүү хилийн хориг тавьсан нь одоогоор тодорхойгүй байна.

Харин прокурорын эх сурвалж “Хилийн хоригийг зөвхөн манай байгууллагаас биш Шүүх болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас тогтоож болдог. Мөн өр зээлтэй иргэдийг хилээр гарахыг хориглож болно. Гэхдээ заавал гэмт хэрэгтэнд хилийн хориг тавьдаг гэж ойлгож болохгүй” гэсэн тайлбар өгч байна.

И.Болд

Эх сурвалж: www.gereg.mn

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ