Өнгөрсөн 40 жилийн хугацаанд буюу 1970 оноос хойш цэнхэр гарагийн зэрлэг ан амьтдын тоо толгой 58 хувиар буурсан гэж Лондоны амьтан судлалын нийгэмлэг мэдээллээ. Мөн энэ судалгааг дэлхийн байгаль хамгаалах сан хамтран хийсэн тухай тайланд дурьдсан байна.

Хэрэв зэрлэг амьтдын тоо толгой буурсан хэвээр байвал 2020 он гэхэд дэлхийн сээр нуруутан амьтдын гуравны хоёр нь бүр мөсөн устаж алга болох аюул нүүрлэжээ.

Судлаачдын үзсэнээр үгүй болж буй амьтдын дийлэнх нь нуур, гол мөрөн, ус намгархаг газар амьдардаг бөгөөд хүний буруутай үйл ажиллагаанаас болж ус, мөрөн ширгэж буйгаас эдгээр амьтад амьдрах орчингүй болж байгаа гэнэ.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн судлаач, доктор Майк Барэт “Зэрлэг ан амьтдын тоо толгой буурах үндсэн шалтгаан нь бизнес, худалдааны ашиг сонирхол байж ирсэн. Үүнтэй зэрэгцээд цаг уур, орчны өөрчлөлт, хотжилт зэрэг хүний нийгмийн аюул занал зэрлэг амьтдыг үгүй болгосоор байна” гэжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ