Ирэх сарын 8-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гурав дахь халз мэтгэлцээн эхлээд байна. Цаг хугацааны хувьд нэгдсэн орны дараачийн төрийн тэргүүнийг сонгох нь тун давчуу болж ирээд байгаа. Тиймдээ ч халз мэтгэлцээн, сурталчилгааны онцлог улам бүр анхаарал татах боллоо.

Энэ удаагийн халз мэтгэлцээнд Хиллари Клинтон ялалт байгуулбал анх удаа ерөнхийлөгчийн сонгуулийн гурав дараалсан мэтгэлцээнд ялалт байгуулж үзсэн нэр дэвшигч болох юм.

Нэр дэвшигчид зургаан үндсэн сэдвээр халз мэтгэлцэнэ. Үүнд, улс орны өр, эрүүл мэнд, нийгмийн асуудлууд, дүрвэгсэд, эдийн засаг, дээд шүүхийн хараат бус байдал гэсэн сэдвүүдээр түлхүү мэтгэлцээн өрнөх аж.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ