Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн ирц нийслэлд 30.9 хувь, аймгуудад 49.1 хувь болж нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүсчээ. Өнгөрсөн шөнө 02.00 цагт СЕХ мэдээлэл өгснөөр нийслэлийн 9 дүүргээс 7-д нь нэмэлт санал хураалт явуулах гэнэ.

Эцсийн байдлаар 860,037 иргэн санал өгөх ёстой байснаас 413.212  иргэн санал өгч, нийт ирц дунджаар 48 хувьд хүрчээ.

Сонгуулийн ирц хүрээгүй тохиолдолд нэмэлт саналт хураалт явуулах хуультай. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлд Нэмэлт санал хураалт явуулах тухай-д 106.1-д зааснаар “…нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрт нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан байдаг.

Энэ дагуу санал хураалтыг ирэх ням гарагт явуулахаар болсныг Сонгуулийн Ерөнхий хорооны удирдлагууд мэдэгджээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ