Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт сэжигтнээр татжээ. Энэ талаар Э.Бат-Үүл дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийж, тайлбарлалаа.

Түүний хэлснээр Сонгуулийн дараа түүнийг С.Зоригийн хэрэгт холбон байцаалт авахаар Тагнуулын Ерөнхий газраас иржээ. Мөн үүнтэй холбоотой гүтгэлэг мэдээллүүд ч явж эхэлсэн аж. Бүр талийгаачийг хөнөөж байхад Э.Бат-Үүлийг хажууд нь хараад сууж байсан тухай гүтгэлэг мэдээллүүд ч гарсан гэв. Харин Э.Бат-Үүл даруй хэргийг прокурорт шалгуулахаар өгсөн, одоо болтол шалгаж эхлээгүй байгаа аж.

Э.Бат-Үүл, “Он жил өнгөрөх тусам би энэ хэргийг илрүүлэхийг улам их хүсэх болсон. Яагаад гэвэл би энэ хэргийн улмаас хамгийн их хохирсон хүмүүсийн нэг. Хэрэг гарсан өдөр би Ц.Элбэгдоржид  “Би энэ хэргийг улс төржүүл гээд байхад 2001 онд Ардын намынхан улстөржүүлсэн. Тэр тусмаа миний тойрог дээр Э.Бат-Үүл алсан л гэсэн. Одоо ингээд дахиад давтагдлаа. Намайг анх гүтгээд, тэр жилийн сонгуульд Ардын нам үнэмлэхгүй ялалт байгуулсан. Тэгээд намайг хүнд зодсон хэргээр баривчилсан. Эргээд сулласан л даа. Намайг баривчилсан Цогтбаяр хурандаа цол нэмсэн. Прокурор хүчингүй болгоод байхад энэ хүнийг яллагдагчаар татаж байна гээд хорих үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Ингэж намайг хууль бусаар шоронд хорьж байсан. С.Зоригийн хэрэгт холбосон бүхэн нь гүжирдлэг байсныг прокурор хүчингүй болгосон” хэмээв.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ