Есдүгээр сарын 1-ний өдөр бага насны 8 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Эдгээр найман хүүхдээс гурав нь хичээлээ тараад асран хамгаалагчгүй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ бэртэж гэмтсэн байна.

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын ЗХАБТХ-ийн 13.2.7-дахь заалтын дагуу асран хамгаалагч, тухайн сургуулийн багш, захирал, эцэг, эхийн эргүүлээр ажиллаж байсан хүмүүст хуульд заасны дагуу хариуцлага тооцуулахаар мэдэгдэж байсан.

Тэгвэл уг хэргийг шийдвэрлэн 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан гэх Ерөнхий боловсролын 13, 9 дүгээр сургуулийн хоёр багшид хариуцлага тооцжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ