Дээрх зурагтай нойтон салфеткыг хэрэглэхгүй байхыг цахим ертөнцөөр анхааруулжээ. Учир нь тус салфеткаас хортой бодис илэрчээ. CMIT, MIT зэрэг химийн найрлага нь их хэмжээгээр хэрэглэхэд арьсны харшил үүсгэх магадлал өндөр тул хэрэглэсний дараа усаар угаадаг бүтээгдэхүүнд оруулж болдог юм аж. Энэхүү бүтээгдэхүүн(зураг)-ийг хэрэглэсний дараа угаадаггүй тул үйлдвэрлэгч нь өөрийн сайн дураар бүтээгдэхүүнийг буцааж байгаа” гэнэ.

Хүний биед хортойгоор тогтоогдсон бодисын нэрс:
CMIT – (Methylchloroisothiazolinone) : Муудуулахгүй бодис
MIT – (Methylisothiazolinone) : Ариутгалын бодис
Бүтээгдэхүүний саванд энэ талаар ямарч мэдээдэл байхгүй бөгөөд нойтон салфетка зэрэг шууд хэрэглээд усаар угаадаггүй бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглосон гэнэ.

Мэдээллийн эх үүсвэр: БНСУ-ын “Гён-Хян Шин-Мүн” (өдөр тутмын “Гён-Хян” сонин).

Мэдээний линк: http://m.media.daum.net/…/society/newsview/20160908120025752

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ