“Рио – 2016” паралимпийн наадам хоёр өдрийн өмнө эхэлсэн билээ. Паралимпийн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60кг-ийн жинд Монгол Улсын тамирчин Болормаагийн Ууганхүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хэсгийн аваргын төлөөх барилдаандаа ялагдаж дагах барилдаан хийсэн. Харин дагах барилдаанд БНСУ-ын бөх Минжае Лиг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Хүрэл медалийн төлөө Бээжингийн паралимпийн хүрэл, Лондонгийн паралимпийн аварга, дэлхийн хошой аварга Азербайжаны бөх Рамин Ибрахимовтой барилдаж дөрөвхөн секундэд цэвэр ялснаар ийнхүү паралимпийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.

Б.Ууганхүү жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэж олимп оролцох эрхээ авсан юм.

Болормаа УУГАНХҮҮ \60 кг\

1991.02.01-нд төрсөн
Дорновговь аймгийн Сайншанд
Жиндээ чансаагаараа 11 дүгээрт бичигдэж эрхээ авсан
“Инчён 2014” Азийн паралимпийн мөнгө медальт
2014 оны ДАШТ-ий V байр
Анхны багш: Я.Дорж, О.Болдбаатар
Дасгалжуулагч: Ч.Базарсүрэн, Б.Нарантуяа
Жцү-жицүгийн “Гаруда” клуб

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ