нэ амралтын өдөр нэгэн сонирхолтой парад болохоор төлөвлөгджээ. Тодруулбал энэ сарын 10-ны өдөр хуучин ховор машины парадыг автомашин сонирхогчид зохион байгуулахаар болсон байна. Парад Гурвалжингийн гүүрнээс Баруун 4 замаас, Тэнгис кино театр, Үндэсний соёл амралтын хүрээлэн гэсэн чиглэлд явах аж.

Уг парадад төдийлөн замын хөдөлгөөнд оролцдоггүй ч тухайн цаг үедээ гангараа болж байсан ховор сонин машинууд оролцох бөгөөд хуучны ховор автомашинуудыг нэг доороос үзэж сонирхох боломж бүрдэнэ гэдгийг зохион байгуулагчид онцолж байгаа юм. Сүүлийн жилүүдэд автомашины хөгжил хурдацтай явагдаж байгаа ч хуучны ховор автомашинуудын үнэ цэнэ төдийлөн буураагүй гэдгийг автомашин сонирхогчид хэлдэг. Тиймээас ч техник сэтгэлгээтэй залуус машины хуучин дотор эд ангийг нь өөрчлөн, гангарах нь цөөнгүй болсон билээ.

Тэгвэл парадад оролцох сонирхолтой, хуучны ховор машинтай жолооч нарт ч парадад оролцох боломж нээлттэй аж. Парадад оролцохыг сонирхосон аж ахуй нэгж, хувь хүмүүс 99064487 дугаарын утсанд холбогдож бүртгүүлэх юм байна.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ