Нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих оюутны смарт картны захиалгыг энэ сарын 6-ны өдрийг дуустал авах байсан. Харин энэ хугацаанд олон оюутан картаа захиалж, сунгуулж амжаагүй тул оюутны зөвлөл болон холбоод холбогдох газарт хүсэлт гаргаж захиалгын хугацааг өнөөдрийг дуустал сунгасан.

Шинэ оюутнууд болон шинээр карт захиалагчид 3600 төгрөгөөр картаа захиалах бол өнгөрсөн жил цахим карт авсан оюутнууд 1000 төгрөгөөр сунгалт хийлгэнэ.

Тиймээс нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих “U money” картаа захиалж эсвэл сунгуулж амжаагүй оюутнууд өнөөдөр сургуулийнхаа оюутны холбоо, оюутны зөвлөлд хандаж цахим картаа захиалах боломжтой юм. Ингэхдээ шинэ оюутнууд болон шинээр карт захиалагчид 3600 төгрөгөөр картаа захиалах бол өнгөрсөн жил цахим карт авсан оюутнууд 1000 төгрөгөөр сунгалт хийлгэнэ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ