Сонгуулийн Ерөнхий хороо нийт 1998 саналын байранд саналын хуудсыг хүргүүлэх ажлыг удирдан зохион байгуулжээ. Сонгуулийн тухай хуулинд санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө санал авах байранд саналын хуудсыг хүргүүлэхээр зохицуулалт тусгасан. Иймээс хуулинд заасны дагуу бүх саналын хуудас зохих газарт нь хүргэсэн байна.

Тус хуулинд баталсан загвараас өөр, шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байна. Хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хориглоно хэмээн заасан.
Уг заалтыг зөрчсөн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11-16 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн, сонгуулийн байгууллагын ажилтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6-8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулах аж.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ