Өвөрхангай аймгийн ИТХ-ын 18-р тойрогт нэр дэвшигчдийн иргэд сонгогчидтой хийх уулзалт үргэлжилж байна. Иргэд өнгөрсөн 4 жилд хийсэн бүтээн байгуулалтын ажлууд маш их хийгдснийг онцлон үүнийгээ үргэлжлүүлэн ажиллахыг нэр дэвшигчдэд хүсч, дэмжиж байгаа илэрхийлж байлаа. Иргэдтэй хийсэн уулзалт санал бодлоо солилцсон, үр дүнтэй, сэтгэл хангалуун болж байна.

Иргэд спортын ордон хэзээ ашиглалтанд орох талаар ихэд сонирхон асууж байлаа. Үүний талаар Сумын Засаг даргын орлогч Л. Ганбатаас тодруулга авлаа:

Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу  Хархорин суманд  улсын төсвийн 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар  450 хүний суудалтай спортын ордоны барилга баригдаж, барилгын ажлын явц 95 хувьтай байна. Төлөвлөснөөр 2016 оны 9 сарын 1-нд барилга бүрэн ашиглалтанд орно. Одоо барилгын гадна талбай, дотор заслын ажил графикийн дагуу хийгдэж байна.

12

Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн идэвх чармайлтын үрээр 2015, 2016 оны улсын төсөвт уг барилгын төсөв хөрөнгийг суулгуулж чадсанаар ямар нэг сааталгүйгээр төлөвлөсөн хугацаандаа баригдаж, удахгүй ашиглалтанд өгөхөд бэлэн болоод байна. Сүүлийн 3 жил бид өсвөрийн жүдо бөхийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн, залуучуудын жүдо бөхийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээн зэрэг томоохон тэмцээнүүдийг амжилттай зохион байгуулж байсан туршлага дээрээ тулгуурлан стандартын шаардлагыг бүрэн хангасан энэ спортын ордонд төвийн болон хангайн бүсийн аймгуудын төдийгүй улс, олон улсын чанартай тэмцээнүүдийг зохион байгуулах боломж бүрдэж байгаад их баяртай байна. Учир нь том тэмцээн зохион байгуулна гэдэг тухайн орон нутагтаа эдийн засгийн хувьд хамгийн их үр өгөөжөө өгдөг арга хэмжээнүүдийн нэг болдог онцлогтой.

 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ардчилсан намын сонгуулийн штаб

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ