Улаанбаатар хотын дулааны төв шугамын нягтын шахалт болон засварын ажлууд хийгдэж байна. Энэхүү хуваарийн дагуу өнөөдрөөс энэ сарын 25-ны хооронд Хар хорин зах, Өнөр хороолол, Гурвалжин зах, Техник импорт, Голден парк хороолол, 4-р хороолол буюу 3-н билэг ХХК, Түндэмүн саун, Төмөр замын соёлын төв орчмын халуун усыг хаах юм.

Түүнчлэн “УБДС” ТӨХК-аас мэдээлснээр 2016 онд дулааны шугам сүлжээний “0” зогсолт хийгдэхгүй тул холбоос шугамуудын таслах хаалтуудын засварыг үндсэн шугамын зогсолттой уялдуулан тухайн магистралийг түр зогсоох аж.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ