Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлсэн нэр дэвшигчийн үнэмлэхийг маргааш олгоно. Тодруулбал, Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9-д заасны дагуу бүртгэгдсэн нэр дэвшигчдийн үнэмлэхийг 2016 оны зургадугаар сарын 07-ны өдөр 11.30 цагаас Төрийн ордны “Их танхим”-д гардуулах юм.

Түүнчлэн маргааш нийслэлийн Сонгуулийн хорооноос нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх олгох юм. Нэр дэвшигчийн үнэмлэхийг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийг сонгуулийн төв байгууллагад төлөөлөх эрх бүхий этгээдээр дамжуулан олгоно.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ