Мэргэжилтэй ажилчны ур чадварыг олон нийтэд сурталчилах мэргэжлээрээ бахархан ажиллах сонирхолыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн яамны харьяа Улаанбаатар бүсийн арга зүйн төвөөс Мэргэжлийн ур чадварын шилдэг үзүүлбэр шалгаруулах уралдааныг зарлаж байна.

Уралдааныг хоёр үе шаттайгаар шалгаруулж эхний шатнаас шалгарсан шилдэг зургаан үзүүлбэрийг 5-р сарын 22-нд Чингисийн талбайд зохион байгуулах” Мэргэжил бүхэн сайхан” арга хэмжээнд урилгаар оролцуулж шилдэг хоёр үзүүлбэрийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Энэхүү уралдаанд оролцогчид 4-р сарын 30 дотор өөрийн мэргэжлээ сурталчилсан, болон өөрийн авьяас чадварыг харуулсан 3 минутаас ихгүй дүрс бичлэг хийн Фэйсбүүкийн Мэргэжил бүхэн сайхан цахим хуудсанд байршуулах эсвэл Ражив Гандигийн нэрэмжит Үйлдвэр урлалын Политехникийн коллежийн 105,106 тоотод флаш диск, CD д хуулж авч ирүүлнэ.Уралдаант шалгаруулалтанд ирүүлэх шоу үзүүлбэрүүд нь дараах шаардлагыг хангасан байх юм байна. Үүнд: 3 минутаас ихгүй байх Мэргэжилтэй ажилтны ур чадварыг харуулсан, олны анхаарлыг татахуйц байх Мэргэжлийн бахархалыг төрүүлэхүйц Хурд хүч авхаалж самбаа шаардсан байх Энэхүү уралдааны талаарх мэдээллийг дараах утсаар мөн Фэйсбүүкийн Мэргэжил бүхэн цахим хуудаснаас авах боломжтой юм байна.

Холбогдох утас 99143686,99888762,995659998, 94001297

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ