УИХ-ын дарга З.Энхболдыг огцруулах шаардлагыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт дөнгөж сая УИХ-ын дарга З. Энхболдод өглөө.

Шаардлагад УИХ-ын даргаар ажилласан дөрвөн жилд өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртсөнийг дурьдаад “Улсын Их Хурал бол Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Таны хэтийдсэн дураар авирлал, бүдүүлэг зан араншин төрийн эрх барих дээд байгууллагыг эцэс төгсгөлгүй хэрүүл, үл ойлголцол, учир утгагүй өрсөлдөөний талбар болгож, хуулийн хүрээнд ажиллах чадваргүй болголоо.  . Монгол орныг дарангуйллын тогтолцоонд оруулах гэсэн бусармаг ажиллагааг цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Улсын Их Хурлын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг Улсын Их Хурлын гишүүд бид албан ёсоор шаардаж байна” гэжээ.

Сэтгэгдэлгүй

ХАРИУ ҮЛДЭЭХ